Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цаг үеийн мэдээ


нийт 1440

📌УВС АЙМГИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ, ТЭРГҮҮНИЙ ХҮҮХДҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА.

2024-12-25 41
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шагналаар Хүүхдийн оролцооны өөрөө удирдах байгууллага хамт олныг шагнан урамшуулдаг журмын дагуу "ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА"-аар: 🥇Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Сурагчдын өөрөө удирдах зөвлөл”-ийн хамт олон, ТЭРГҮҮН БАЙР 🥈Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн хамт олон, Дэд байр 🥉Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн “Мөнхийн үйлс”-бүлгэмийн хамт олон, Гутгаар байр тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

🇲🇳АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2024-10-28 189
🇲🇳АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Анхдугаар хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжин баталж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 33 төлөөлөгч, төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР П.БАТТУЛГА СОНГОГДЛОО.

2024-10-28 199
Аймгийн ИТХ-ын даргад МАН-ын бүлгээс П.Баттулга, Ардчилсан намын бүлгээс Г.Отгонболд нарыг нэр дэвшүүлэн, Тооллогын комиссоос зохион байгуулсан санал хураалтын дүнгээр 18 төлөөлөгчийн санал буюу 54.54 хувийн саналаар аймгийн ИТХ-ын даргаар П.Баттулга сонгогдлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%