Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

2020-05-20

Сумын ИТХ-аас жил бүр шалгаруулдаг 9 алдартануудын шагналыг гардуулан өглөө. 2019 оны "ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА"-аар "ТЭГШ ДҮҮРЭН ТОХИЖИЛТ" ОНӨААТҮГ, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ"-аар СДЭ-ийн их эмч Б.Үүрийнцолмон, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН"-аар 7 Дугаар цэцэрлэгийн тогооч З.Энхзаяа, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН"-аар Энержи ресурс ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ашиглалтын менежер Ш.Очбаяр, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ МАЛЧИН"-аар Цагаан Овоо багийн малчин Ц.Хоньбаатар, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ АХМАД"-аар С.Өөдөс, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ"-аар 1 дугаар сургуулийн авъяаслаг сурагч Г.Хурболд, "ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТАМИРЧИН" -аар 1 дугаар сургуулийн сурагч Г.Батбилэг нар тус тус шалгаран шагнагдсан байна. Мөн ИТХ-ын "ХҮНДЭТ ЖУУХ"-аар СДЭ-ийн ажилтан С.Аюурцэрэн, Тэгш дүүрэн тохижилт ОНӨААТҮГ-ын ажилтан Н.Батхишигт нар, Өмнөговь аймгийн ИТХ-ын "ХҮНДЭТ ЖУУХ"-аар Цагаан Овоо багийн малчин Ч.Алтанцэцэг, Өмнөговь аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ" -ээр 1 дүгээр сургуулийн багш А.Отгонтуяа, Д.Нарантуяа нар, "ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ" цол тэмдэгээр Цагаан Овоо багийн малчин Х.Батсайхан, "АВТО ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр Д.Баатарчулуун, Н.Эрдэнэсан, Э.Буянхүү нар, "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА" аар "ГЭРЭЛТ ЦОГТЦЭЦИЙ" ХХК нар тус тус шагнууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%