Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-08-13

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдлаа. Тус хурлаар орон нутгийн сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байршуулах байршил тогтоох тухай, Таван толгой тосгон нүүж ирэхтэй холбоотой шинэ суурьшлийн бүсийн гудамжны нэршлийг тогтоох тухай, отор нүүдэл, бэлчээр хамгаалах талаар асуудал хэлэлцэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%