Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Мэндчилгээ

2021-04-01

Зуун зууны цадиг түүхтэй Монгол улсынхаа анхдагчдын өлгий нутгийн зүрх болсон Булган суманд тавтай морилно уу.

Эх дэлхийнхээ өнцөг булан бүрээс, өргөө цагаан гэрээсээ цаг хугацааг үл хамааран сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийг хөтлөлцөж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой цахим ертөнцөөр ИТХ-ын тэргүүлэгчид, 31 төлөөлөгчид, ажлын алба, сумын Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны нэрийн өмнөөс Булган нутгийнхаа уугуул, суугуул болон сэтгэл зүрхээрээ хамт байдаг иргэд, хөдөлмөрчид Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Булган сум маань түүхт 90 жилийн хугацаанд нийгмийн бүхий л давхаргатай хөл нийлүүлэн амжилт бүтээл, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж, хөдөлмөрч хичээнгүй дайчин, анхдагч чанараараа Монгол улсдаа үнэлэгдэж ирсэн үе үеийн анхдагчид, удирдлагууд, азай буурлууд, эрдэмтэн мэргэд, иргэд, ажилчдын үр шимээр өнөөдрийн Булган сум хөгжиж байгаа билээ.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын төлөөлөл бид Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутгийнхаа хөгжлийн гарцыг тодорхойлон Та бүхэнтэйгээ хамтран зорилго зорилтоо баталдаг, биелэлт үр дүнг тооцдог нутгийн удирдлагын субъект юм.

НӨУ-байгууллага буюу ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчидтэйгээ хамтран Булган сумын иргэд Та бүхнийхээ санал, шүүмжлэл, хамтын оролцоотойгоор сум орон нутгийнхаа ирээдүйн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Төр Засгийн бодлого шийдвэрт санаачилгатай оролцох зэрэг олон зүйлүүд дээр эв эеэ хичээн илүү нягтарч ажиллах болно.

Булган нутагтаа нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, амьдарч байгаа Та бүгдийг нутгийн минь уул, ус түшиж, буян заяа нь тэгширч, зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөдөө тэмүүлж байх болтугай.

 

Хүндэтгэсэн: ИТХ-ын дарга Б.Ганзориг

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%