Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Салбар зөвлөлийн хурал болов.

2021-04-12

Булган сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар:

  • Цагдаагийн газрын Хэв журмын тасагт шаардлагатай автомашины хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
  • Сумын ИТХ-ын үйл ажиллагаанд шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. 

Шийдвэрлэсэн нь: Эхний ээлжинд Цагдаагийн газрын Хэв журмын тасагт шаардлагатай автомашины хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болов. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%