Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

👮‍♀️🚥“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2022” ТЭМЦЭЭН БОЛЛОО

2022-05-03

Увс аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг бага наснаас нь зөв эзэмшүүлэх, дүрмийн мэдлэг олгох зорилгоор Улаангом сумын 9 цэцэрлэгийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2022” тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга, Цагдаагийн газрын дарга, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга нарын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн БТСГ-ын зааланд зохион байгууллаа.
Тэмцээний дүнгээр:
🥇1 дүгээр байранд 8 дугаар цэцэрлэг
🥈2 дугаар байранд 2 дугаар цэцэрлэг
🥉3 дугаар байранд 12 дугаар цэцэрлэг тус тус шалгарч цом, өргөмжлөл, медалиар шагнуулж, тэмцээнд оролцсон бусад баг тамирчдад батламж, гарын бэлэг гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%