Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🚨🎈"УЛААН ГЭРЭЛ-УЛААН БӨМБӨЛӨГ" ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2022-05-20

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨЛӨГ” дууг сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхэд, багачуудад сурталчлах, хүүхэд, багачуудад өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар олгох зорилгоор зохион байгууллаа.
“УЛААН ГЭРЭЛ - УЛААН БӨМБӨЛӨГ” дуу нь хүүхдийг багаас нь бие мах бодь болон бэлгийн хүчирхийллээс ангид байхад сургах суурь чадварыг эзэмшүүлэх зорилгоор бүтээгдсэн юм.
Холбоос:
Тэмцээний нийлбэр дүнгээр ЕБС-ийн бага ангийн сурагчдын төрөлд:
Тэргүүн байранд: ЕБ-ын 2-р сургууль,
Дэд байранд: ЕБ-ын 3-р сургууль,
Гутгаар байранд: ЕБ-ын 4-р сургууль,
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн төрөлд:
Тэргүүн байранд: XI цэцэрлэг,
Дэд байранд: III цэцэрлэг,
Гутгаар байранд: VII цэцэрлэгийн авъяаслаг сурагчид тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%