Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 21 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР ХУРАЛДЛАА.

2024-09-18

Хуралдаанаар:
1. Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай
2. 2024 онд Зэрлэг гахайг ахуйн зориулалтаар агнах хуваарь батлах тухай
3. 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл батлах тухай
4. Үндсэн хөрөнгө бүртгэх, шилжүүлэх тухай
5. АХБ Монгол Улсын Засгийн газар хоорондын дамжуулан зээлдүүлэх гэрээгээр Чандмань Увс ХХК-д үүссэн төлбөрийг чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%