Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

🇲🇳Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр хуулийн дагуу эхэллээ.

2024-09-26

📌"МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ" хуулийн шинэчилсэн найруулгаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024-2028 оны хугацаанд 35 төлөөлөгчтэйгөөр шинэ бүрэн эрх хэрэгжинэ.
📌Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын намаас 35, Ардчилсан намаас 35, Иргэний Зориг Ногоон намаас 7, Иргэний Хөдөлгөөний намаас 4, Бие даагч 19 нийт 100 нэр дэвшигч Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
НЭР ДЭВШИГЧДЭД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%