Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📌АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭХЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2024-11-05

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн зохицуулагч Н.Тэгшбаяр, Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын тэргүүлэх мэргэжилтэн М.Раушанбек, Азийн хөгжлийн банкны Дэд бүтцийн ахлах мэргэжилтэн Б.Туул, Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан нараар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн удирдлагууд болон агентлагийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар, Европын төслийн банк хамтран 17 аймгийн 50 гаруй суманд 735 сая долларын төслийг хэрэгжүүлэхээр 2019 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэхүү төслийн үр дүнд Усны эх дээр усны байгууламж барих, Үерийн хамгаалалтын далангууд хийх, Цахилгааны дэд бүтцийн дамжуулах чадварыг нэмэгдүүлэх, Газар доогуур ус дамжуулах чадварыг сайжруулах гэх мэт ажлууд шат дараатайгаар хийгдэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%