Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📌Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай

2024-11-25

📌Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх, ард иргэдэд түүхт ойн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах зорилготойгоор Хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.
📌Ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардын Их Хурлын депутат Ш.Бороодой, Х.Янжмаа, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, Хууль хүчний байгууллагын дарга нар болон агентлаг, хэлтсийн дарга нар, Аймгийн ахмадын хорооны удирдлага, ахмадууд, Өсвөрийн парламентын гишүүн сурагчид оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%