Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЛАА

2015-05-11

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, айл хөршийн сэтгэлээр бие биенийхээ өмч хөрөнгийг хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг” арга хэмжээг 6, 7, 8, 22, 23-р байрны иргэдийг хамруулан Булган сумын ГХУСАЗЗ, Булган аймгийн Цагдаагийн газар, Иргэний зөвлөлтэй хамтран зохион явууллаа. Арга хэмжээний хүрээнд Ая дууны мэндчилгээ, Хөгжөөнт буухиа, Байрны нэрэмжит мод тарих ажлуудыг хийж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг тараан ажилаллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%