Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэлтсийн хамтарсан хууль сурталчлах өдөрлөг болов.

2015-08-28

Цогтцэций сумын ГХУСАЗСЗ. Цагдаагийн хэлтсээс 2015 оны 08 сарын 28-ны өдөр хамтарсан хууль сурталчлах зөвлөгөөнийг зохион байгуулав. Уг зөвлөгөөнөөр сумын Цагдаагийн хэлтсийн хагас жилийн хийсэн ажлын тайлан, зохион байгуулах ажлын төлөвлөгөө, шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн танилцуулга, зөвлөгөө, сумын төвд шинээр хийгдэж буй хатуу хучилттай автозамын гарц гармын талаар танилцуулав. Мөн зөвлөгөөнд оролцсон иргэд, албан хаагчдад сумын ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэлтсээс санаачлан зохион байгуулж Цогтцэций сумын сургуулийн сурагчдын дунд явуулсан гар зургийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн уран бүтээлээр хийсэн Календарийг тараан өгсөн байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%