Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийгмийн даатгалаа хэрхэн төлөгдөж буйг цахимаар харах боломжтой боллоо.

2016-03-14

Нийгмийн даатгалаа үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхийг нягтлантайгаа холбогдохгүй, цахимаар шалгах боломжтой боллоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын http://www.ndaatgal.mn/" вэб сайтын "Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалгах бөгөөд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна. Ялангуяа хувийн байгууллагуудын хувьд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх тохиолдол элбэг гардаг байна. Үүнээс үүдэн тухайн хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлөх тохиолдол багагүй гардаг ажээ.Зөвхөн тэтгэвэр тэтгэмжнээс гадна банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд нийгмийн даатгалыг баталгаа болгон ашигладаг. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна.Нэгдүгээр сарын байдлаар сайн дурын даатгалд даатгуулагчдийн тоо 160 орчим мянга, албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаа юм. Үүний дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуучууд байдаг гэх дүн бий.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%