Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Таван хувийн зээлд хамрагдах байруудыг танилцуулж байна.

2016-03-16

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр гарсан. Гэхдээ таван хувьд ипотекийн зээл авсан болон авах гэж буй иргэд нийтээр хамрагдахгүй. Учир нь Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжид бууруулахаар тусгасан. Тухайлбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж, ашиглалтад орсон 2000 гаруй өрхийн орон сууцад байр зээлээр авбал хүү нь таван хувь байх юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд 2014 онд Ханын материалын орчим СХД-т 168 айлын орон сууц, СБД-ийн долоодугаар хороолол 100 айл орчимд "Бэрэн” группийн барьж буй барилгын А, Б блок, 2015 онд Батлан хамгаалах их сургуулийн орчим, БЗД-ийн 8,16 дугаар хороонд "Баганат өргөө” компани, "Гангар инвест” компани тус бүр 168 айлын оройн сууцыг, 2016 онд БЗД-ийн 14 хороололд "Зургаан талт компани”150 айлын орон сууц зэргийг ашиглалтад оруулаад байгаа юм. Удахгүй 100 айл орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд "Бэрэн групп”-ийн барьж буй 800 айлын, БЗД-ийн 8, 16 дугаар хороод баригдаж буй "Гангар инвест”-ийн орон сууцууд шинээр ашиглалтад орох юм байна. 
Таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууцны байршилд: 
Шинэ суурьшлын бүс, 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, 
Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг,
 21 аймаг 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд баригдаж байгаа таван хувийн хүүтэй зээлд хамруулах орон сууцны байршил:

http://dayinterest.com/index.php?newsid=69

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%