Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дэлхийн эмч нарын өдрийг угтсан "Салбарын хөгжилд бидний манлайлал" онол практикийн бага хурал боллоо

2016-03-21

Дэлхийн эмч нарын өдрийг угтсан "Салбарын хөгжилд бидний манлайлал" уриан дор зохион байгуулагдсан онол практикийн бага хурал Цогтцэций сумын Сум дундын эмнэлэг дээр боллоо. Тус бага хуралд Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг "Энэрэхүй ухаан" өрхийн эмнэлэг, Эмэгтэйчүүдийн "Нинжин" эмнэлэг, Сум дундын эмнэлэгийн хамт олон оролцлоо. Тус бага хурлын үеээр жил болгон уламжлагдаж ирсэн "Эрүүл мэндийн байгууллагад нэвтэрч буй шинэ технологийн үр дүн, цаашдын хөгжлийн зорилт", "Судалгааны ажил" сэдэвт илтгэлийн тэмцээнд эмэгтэйчүүдийн "Нинжин" эмнэлэг, "Энэрэхүй ухаан өрхийн эмнэлэг, Сум дундын эмнэлэгийн эмч, мэс засалч эмч нар оролцсоноос Сум дундын эмнэлэгийн эрхлэгч, их эмч Д.Дэлгэрмаагийн тавьсан "Өсвөр насны эрүүл мэнд, зөв дадал төлөвшилд өгсөн үнэлгээ" илтгэл тэргүүлж, Сум дундын эмнэлэгийн мэс заслын эмч Б.Амартүвшингийн "Хүүхдийн урологийн мэс засал" илтгэл дэд байранд орж, эмэгтэйчүүдийн "Нинжин" эмнэлэгийн эмч Ц.Оюунжаргалын "Өвчлөлийн бүтэц" илтгэл гуравдугаар байранд орлоо. Тус илтгэлийн тэмцээнийг Сум дундын эмнэлгийн их эмч Ц.Баяржаргал, эмэгтэйчүүдийн их эмч Сэлэнгэ, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга У.Түвшинбаяр нар шүүн явууллаа. Тэмцээнд оролцсон эмч нар болон нийт эмч, сувилагч, асрагч нартаа дэлхийн эмч нарын баярын өдрийн баярын мэнд хүргэе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%