Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хууль сурталчлах аяны хүрээнд Цогтцэций сумын Баялаг бүтээгчдэд НӨАТ-ын тухай хуулиар Татварын хэлтэс сургалт явуулж байна

2016-03-31

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орсон хууль сурталчлах аяны хүрээнд тус суманд үйлдвэрлэл явуулдаг иргэд, компаниудын төлөөлөл болох "Баялаг бүтээгчдийн холбоо"-ныхонд шинээр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, гарах арга зам сэдвээр сургалт, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг Татварын хэлтсээс зохион байгуулж явууллаа. Сургалтыг зохион байгуулан явуулсан Татварын хэлтсийн хамт олондоо амжилт хүсье 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%