Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цогтцэций сумын "Сум дундын эмнэлэг" нээлтээ хийлээ

2016-04-07

Өнөөдрийн билэгт сайн өдөр Цогтцэций сумын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, 50 ортой Сум дундын эмнэлэг нээлтээ хийлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн бүс нутгийн хувьд хүн ам олноор төвлөрсөн бөгөөд гарч болох эрсдэл, хүндрэлийг урьдчилан тооцоолж, Сум дундын эмнэлэгийг Ханбогд, Цогтцэций суманд барихаар төлөвлөн ажилласан энэ бүхэн өнөөдөр цагаан цаасан дээрх төлөвлөгөө бус бодит ажил болж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх өргөн боломжийг бий болгосон юм. Энэ бол ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, эмнэлэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад нэн түрүүнд анхааран ажилладаг аймаг орон нутгийн удирдлагуудын багагүй хугацааны хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах бодлого баримтлан “Эрүүл мэндийн шинэчлэл”, “Сүү тараг”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Эрүүл хот” хөтөлбөр, “Хүний нөөцийн хөтөлбөр” зэргийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%