Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сийрст багийн иргэдэд эхний улирлын тайлан мэдээллийг танилцууллаа

2016-04-17

2016.04.14-ны өдөр Сийрст багийн Шар хонгор, Талын хар, Үзүүр хар нутгаар нутаглаж байгаа малчин өрхөд төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар 1-р улирлын ажлын тайлангаа танилцууллаа. Тус ажлын хэсэгт Засаг дарга С.Содбаатар, Т.Борын нэрэмжит сургалтын менежер н.Эрдэнэчимэг, 6-р сургуулийн сургалтын менежер М.Уранчимэг, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр, Энэрэхүй-Ухаан ӨЭМТ бага эмч н.Баясгалан, жижүүрийн офицер н.Жавхлан, олон нитийн цагдаа О.Булгантуяа, Сийрст багийн Засаг дарга Л.Энхцэцэг, Нийгмийн даатгалын тасгийн дарга Т.Цэцэгмаа, байгаль хамгаалагч Т.Соёлмаа, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Одцэцэг, Соёлын төвийн эрхлэгч Г.Мөнзул, хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Цэенхорол нар мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариуллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%