Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Захиргааны ерөнхий хуулийн сургалтанд хамрагдлаа

2016-04-28

Өмнөговь аймагт 2016.04.26-ны өдөр Хууль зүйн яам, ХБНГУ-ын ХАННС ЗАЙДАЛИЙН САН хамтран Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, үйлчлэх хүрээ, захиргааны байгууллага түүний эрх зүйн байдал, ангилал төрөл зэргээр төрийн албан хаагчдад нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар Захиргааны үйл ажиллагааны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд хамаарахгүй харилцаа гэх мэт олон зүйлийг хамруулсан үр дүнтэй сургалт болсон юм. Тус сургалтанд Цогтцэций сумаас ЗДТГ-ын дарга Х.Батдэлгэр, ИТХ-ын ажилтан Г.Санчир нар хамрагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%