Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Утасгүй интернетийн үйлчилгээ

2016-05-04

       Улаангом сумын айл өрхүүдийг утасгүй интернэтээр хангах зорилтын хүрээнд аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн IX хуралдаанаар ОНХС-ийн 30 сая төгрөгийг тусгаж өгсөн бөгөөд тендерт “Кевико” ХХК шалгарч 18 цэгт дахин дамжуулах цацагч шонгоо суурилуулан үйлчилгээгээ хүргэж байна. Ингэснээр гэр хорооллын иргэд гэртээ хамгийн хялбар аргаар интернет ашиглах боломж нөхцөл бүрдсэн юм.


Аймгийн ИТХ-ын ажлын алба

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 50
49 / 98%
1 / 2%