Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өсвөрийн Улаан загалмайчдыг бүртгэж, тангараг өргүүллээ

2016-05-08

Жил бүрийн 05 дугаар 08-ны өдрийг улс орон даяараа Олон улсын Улаан Загалмайн өдөр, Монгол улсад Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж ирсэний дагуу өнөөдөр Т.Борын нэрэмжит ЕБС, Мөрөөдөл сургуулийн 6 дугаар ангийн нийт 40 сурагчдыг Өсвөрийн Улаан Загалмайчидаар бүртгэн Улаан Загалмайн нийгэмлэгийн талаар болон, улаан хавирган сар хөдөлгөөний талаар сурагчдад анхан шатны мэдээдэл өглөө. Нийт сайн үйлсийн аянд хамтдаа гэсэн уриатайгаар энэ өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж өсвөрийн улаан загалмайд нэгдсэн сурагчидаар тангараг өргүүллээ. Нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%