Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Гал унтраах, аврах 44-р анги нээлтээ хийлээ.

2016-05-20

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын харьяа Цогтцэций сум дах салбар Гал унтраах, аврах 44-р ангийн нээлт 2016.05.20-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Онцгой байдлын дарга хурандаа Л.Баярсайхан, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Батдэлгэр нар оролцлоо. Гал унтраах, аврах 44-р анги, Сум дундын эмнэлэг, Цагдаагийн хэлтэстэй хамтран үзүүлэх тактикийн сургуулилт, аврах ажиллагаа явуулж үзүүллээ. Шинэхэн байгуулагдсан Гал унтраах, аврах 44-р ангийн хамт олондоо цаашдын ажил үйлст өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%