Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өмнөговь аймгийн Улаан загалмайн хороо зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүллээ.

2016-05-20

Өмнөговь аймгийн Улаан загалмайн хороо Цогтцэций сумын Улаан загалмайн анхан шатны хороотой хамтран зорилтот бүлгийн 6 иргэнд тусламж үзүүллээ. Сумын Улаан Загалмайн анхан шатны хороо, сумын Залуучууд хөгжлийн төвийн хамт олонд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үзүүлэн, тараах материал хүлээлгэн өглөө. Мөн цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналын дагуу 3 дугаар улиралд “Нээлттэй өдөрлөг”-ийг сумын Улаан Загалмайн анхан шатны хороо, Залуучууд хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулахаар боллоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%