Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын дарга "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн арга хэмжээг нээлээ

2016-05-31

Цогтцэций сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн төв, сум дундын Цагдаагийн хэлтэс, Соёлын төв, Сум дундын эмнэлэг, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын тасаг, Гал унтраах 44 дүгээр анги, Бизнес эрхлэгчдийн холбоо, Энэрэхүй ухаан өрхийн эрүүл мэндийн төв, Цог-Өрнөх ОНӨААТҮГ, 6,7-р цэцэрлэг, Т.Борын нэрэмжит ЕББДС, 6-р сургууль зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран сумын "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг Автомашингүй өдөр болгон зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар" 1, 2 дугаар одонгоор шагнагдсан эхчүүдэд шагнал, “Өсвөр үеэ хамгаалъя” аяны тэргүүн байранд шалгарсан 6-р цэцэрлэгийн хамт олонд шагнал гардууллаа. Сумын Залуучуудын холбоо 12-р ангиа амжилттай төгсөж, үеийн олон нөхдөө тэргүүлсэн 4 сурагчдад, Залуучуудын хөгжлийн төв Монголын Сурагчдын холбооны шагналаар 2 хүүхдийг тус тус шагналаа. Хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан /3 насны ангиллаар/, сагсан бөмбөгийн тэмцээн /2 насны ангиллаар/, Бүжгийн тэмцээн /2 насны ангиллаар/, Гар зургийн уралдаан /3 насны ангиллаар/, 50 шоколадны уналт, Аяыг таа гэх мэт тэмцээнүүдийг зохион байгуулж, тэргүүлсэн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулав. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл болох “Эрдэнэс Таван толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК сумын зорилтот бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгсөн байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан төрийн болон төрийн бус байгууллагын хамт олондоо цаашдын нь ажил үйлст өндөр амжилт хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%