Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цогтцэций сумын 200 хүүхдийн 27 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

2016-06-10

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций суманд 200 хүүхдийн багтаамж бүхий 27-р цэцэрлэг 2016 оны 06 сарын 10-нд нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Жамьянхорол, аймгийн Боловсролын газрын дарга Баасанхүү, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Амгалан , сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Засаг дарга С.Содбаатар, Засаг даргын орлогч Б.Золбоо, ЗДТГ-ын дарга Х.Батдэлгэр, 27 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр  болон төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцлоо. 27 дугаар цэцэрлэгийн цэвэр бохир ус, халаалтын асуудал энэ зун шийдэгдэх бөгөөд 9 сарын 1-ээс үйл ажиллагаагаа эхлэх юм байна. 27 дугаар цэцэрлэгийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%