Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын хүндэт "Жуух бичиг" шагналыг гардуулан өглөө

2016-07-24

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэт "Жуух бичиг"-ээр сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагч Цагдаагийн ахлах ахлагч Чулуунхүүгийн Баярсайхан, Цагдаагийн дэслэгч Чинболдын Энхбаатар нарыг шагнаж урамшуулсан байна. Шагнал авсан болон нийт Цагдаагийн хэлтсийн албан хаагчиддаа Монгол Улсад Цагдаагийн байгууллагын үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%