Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Одонгийн мялаалга" наадам боллоо.

2016-07-24

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн харьяат Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цэеийн Наранцэцэг, Монгол Улсын сайн малчин, Аймгийн 4 удаагийн аварга малчин, эмнэг сургалтын спортын мастер, Алтан гадас одонт Ренчиндооровын Баатар, Алтан гадас одонт Норовдоржийн Амгаланбаатар, Мишигдоржийн Чулуунбаатар нарын "Одонгийн мялаалга" наадам 2016 оны 07 сарын 24-ны өдөр Сийрст багийн төвд боллоо. Тус наадамд 32 хүчит бөх барилдсанаас Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан н.Амгаланбаатар түрүүлж, Цогтцэций сумын харьяат сумын заан Б.Адьяасүрэн үзүүрлэсэн байна. Мөн 2 насны морь уралдсан бөгөөд Хязаалан насанд 21 хязаалан уралдсанаас Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Тогтохын хээр түрүүлж, аман хүзүүнд Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Энхсайханы хул, айргийн гуравт Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач А.Эрдэнэ-Очирын халиун, айргийн дөрөвт Ханбогд сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Дэндэвсамбын зээрд, айргийн тавд Баян-Овоо сумын харьяат С.Баярсайханы зээрд орсон байна. Шүдлэн насанд 45 шүдлэн уралдсанаас Цогт-Овоо сумын харьяат залуу уяач Р.Сэддоржийн хүрэн түрүүлж, аман хүзүүнд Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач А.Эрдэнэ-Очирын өсгийн цагаан зээрд, айргийн гуравт Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Мөнхбаярын буурал, айргийн дөрөвт Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Н.Энхсайханы бор, айргийн тавд Цогтцэций сумын харьяат залуу уяач н.Загдзүсэмийн цэгээн хурдаллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%