Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүсэгтэн олны анхааралд

2016-07-26

Цогтцэций сумын уугуул Брагри Ёндон Дамцагдорж хувилгааны 4-р дүрийн Гэгээнтэн, Дэнзэнжамьянлодой ренбүчи төрөлх нутагтаа морилж байгаатай холбогдуулан сүсэгтэн олон та бүхэнтэйгээ 2016 оны 07 сарын 27-ны 15.00 цагаас сумын Соёлын төвд ном хурах тул Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 
Үүнд: Хийморийн сан 
Буян хишгийн даллага 
Ажил үйлс бүтээх зэрэг ном хурна. 
Та бүхэн айлтгалд ирэхдээ даллага авах идээ, даллагын уутаа авчирна уу. 
Холбоо барих утас: 95050541

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%