Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ИТХ-ын ээлжит бус 14 дүгээр хуралдаан боллоо

2016-10-07

Сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 14 дүгээр хуралдаан 29016 оны 10 сарын 03-ны өдөр боллоо. Сумын ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар сумын 2016 оны төсвийн тодотголын тухай, сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, салхин цахилгаан станцын төслийн нэгжтэй байгуулах хамтын ажиллагааны гэрээнд тусгах санал зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Мөн суманд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх спорт заал, хүнс хөдөө аж ахуйн лаборторийн барилгын талаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%