Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг Цогтцэций суманд ажиллаж байна.

2016-11-12

Өнөөдөр буюу 2016 оны 11 сарын 12-ны өдөр Цогтцэций суманд Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн танилцуулгыг хийж байна. Тус сургалтад Цогтцэций сумын Төрийн байгууллагын дарга, эрхлэгч албан хаагч нар хамрагдаж байна. Мөн төрийн байгууллагын албан хаагчдын талаарх гомдол мэдээлэл, өргөдлийг амаар болон бичгээр сонсож байна. 15 цагаас иргэд, хөдөлмөрчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулгын ажил явагдана. Холбогдох утас: 88833553, 96949091, 96002094

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%