Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан боллоо

2016-11-29

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 29-нд сумын ИТХ-ын ажлын албаны байранд хуралдлаа. Тэргүүлэгчид 85,7 хувийн ирцтэй хуралдаж 6 асуудал хэлэлцэж, 5 асуудал хэлэлцэн батлалаа. ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Батцэцэг чөлөө авсан байна. Хэлэлцэн асуудал.
1. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
3. Сум хөгжүүлэх сангийн зээлийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах тухай
4. Сумын ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай
5. Алтан гадас одонд тодорхойлох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн батлалаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%