Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-01-25

Өнөөдөр буюу 2017 оны 01 сарын 25-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдлаа. Хурлаар:
1. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай
2. Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийг шинэчлэн батлах тухай
3. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийг батлах тухай
4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
5. Сумын Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%