Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сийрст багийн малчин Ц.Наранцэцэг "Улсын аварга малчин" боллоо

2017-03-01

Өнгөрсөн 2016 он буюу бичин жилд манай сум бороо ногоо элбэг цаг сайхан байж хөгжил цэцэглэлтийн тэргүүлэх салбар болох мал сүрэг маань таван төрөл дээрээ өсөн үржиж Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин, Сумын аварга малчин олноороо төрөн гарахын зэрэгцээ Салбарын тэргүүн, Загсгийн газрын шагналуудаар дүүрэн шагналын хур буусан сайхан амжилтуудаар сар шинээ угтан золголоо. Сийрст багийн малчин Ц.Наранцэцэг "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" болж улаан халзтай 5 -н ханатай гэрээр шагнууллаа. УИХ-ын гишүүн Л.Энхболд болон Аймаг,сумын удирдлагууд малчны хотонд очиж хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%