2021-10-14
475
Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар
Нийтлэсэн огноо: 5 цагийн өмнө
Сангийн яамны санаачилгаар 2018 оноос эхлэн Монгол Улсын төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар дүрслэн харуулсан “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг жил бүр бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Та бүхэнд "Иргэдийн төсөв-2022 Монгол Улсын нэгдсэн төсвийн төсөв" эмхэтгэлийг танилцуулж байна. Тус эмхэтгэл нь иргэдэд төсвийн тухай мэдлэгээ дээшлүүлэх, төсөв боловсруулах үйл явц дахь өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад төлсөн татварынхаа төгрөг нэг бүрийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих боломжийг бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Коронавируст халдварын цар тахал 2020 оноос дэлхий даяар эрчимтэй дэгдэж, эдийн засаг, нийгэмд урьдчилан тооцоолох боломжгүй томоохон эрсдэл учруулсан хүндхэн цаг үеийг бид туулж байна. Иймд ирэх жилүүдэд эдийн засгийг дахин сэргээх их үйлсэд шуурхайлан орж, улс орноо хөгжлийн дараагийн шатанд гаргах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх сорилттой тулгараад байна.
Ирэх 2022 онд цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх шинэчлэлийн багц стратеги бүхий төсвийн төслийг боловсруулан танилцуулж байгааг хүлээн авна уу.