Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 588

Хурлын зөвлөл хуралдлаа

2024-12-17 15
Номгон сумын ИТХ-ын Зөвлөл 2024.12.17-ний өдрийн 11:50 цагт 71.42 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааныг 2024.12.25-ний өдрийн 09:00 цагт Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд эхлэн хуралдуулахаар товлон зарлалаа Мөн Хуралдааны бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 23-ний өдрийн 09:00 цагт файлаар болон цаасаар бэлэн байлгахыг Засаг даргад даалгалаа. Хурлын төлөөлөгчдийг 2024.12.23-ний өглөө 10:00 цагт хуралдааны материалыг судлан танилцаж бүлгийн хуралдаа оролцохыг үүрэг болголоо.

Сумын ИТХ-ын Ажлын албанаас Шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа

2024-10-31 60
Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд 1. Сумын Хурлын бүрэн эрх, хуралдаанд асуудал оруулах, хуралдааны шийдвэр, шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрт хориг тавих / ЗЗНДНТУТХууль 33,35,46,47, 48, 49, 50, 77 дугаар зүйл/ 2. Төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгаа /ЗЗНДНТУТХууль 38,39,44-р зүйл / 3. Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал 4. Төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл, хариуцлага, Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм /ЗЗНДНТУТХууль 40,43-р зүйл/ 5. ИТХ-ын хороодын үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 45-р зүйл/ 6. ИТХ-ын зөвлөлийн үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 51-р зүйл/ 7. Хурлын даргын бүрэн эрх, ИТХ-ын ажлын албаны бүтэц, үйл ажиллагаа /ЗЗНДНТУТХууль 52, 54-р зүйл/ 8. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ХАСХОМ гаргах зэрэг сэдвээр сургалтыг Хурлын нарийн бичгийн дарга Б.Булгамаа зохион байгууллаа.

Номгон сумын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч Ц.Буяндэлгэр удирдлаа.

2024-10-31 77
Хурлын төлөөлөгч Ц.Буяндэлгэр 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг даргалж байсан бол 2024-2028 оны бүрэн эрхийн хугацааны анхдугаар хуралдааныг даргалж Төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал, Хуралдааныг дэг батах, Хурлын даргыг сонгох, чөлөлөх тухай асуудлыг хэлэлцүүлэн батлууллаа.

#НОМГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-10-30 65
2024.10.30-ны өдөр Нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох 9 дэх удаагийн ээлжит сонгуулиар байгуулагдаж буй Номгон сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 95.2 хувийн ирцтэй хуралдаж, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, Хурлын дэгийг шинэчлэн батлах, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, Засаг даргад нэр дэвшүүлэх, Хурлын зөвлөл байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

CУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

2024-10-18 104
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахаар заасны дагуу анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт эхлэн хуралдуулахаар товлон зарлалаа.

НОМГОН СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНООС ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦОХ ТУХАЙ ШИЙДВЭРЭЭ СУМЫН ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.

2024-10-17 83
Номгон сумын сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 1569 сонгогч бүртгэгдсэнээс 1089 сонгогч буюу 69.41 хувь нь саналаа өгсөн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч 5 тойргийн 21 мандатад нэр дэвшиж сонгуульд оролцсоноос МАН-аас 14, АН-аас 7 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, шийдвэрийг нийтэд мэдээлж байна.

Сонгууль-2024

2024-10-14 82
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль зохион байгуулахад хамтран ажилласан сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ууганчулуун болон хорооны гишүүддээ, хэсгийн хорооны дарга, гишүүддээ, МТД, Итгэмжлэгдсэн ажилтан та бүхэндээ баярлалаа. Хариуцлагатай, амаргүй энэ цаг хугацаанд сэтгэл зүрхээ зориулж сонгуулийг амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Бүгдэд нь ажлын амжилт, эрүүл энхийг хүсье. Сумын ИТХ-ын ажлын алба

2020-2024 оын бүрэн эрхийн хугацааны хүндэтгэлийн хуралдаан

2024-09-27 116
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны отгон хуралдааныг 2024.09.26-ны өдөр хуралдуулж сумын Хурлын төлөөлөгчиддөө Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн медаль, дурсгалын зургийг гардуулан өглөө

Номгон сумын ИТХ-ын ээлжит18 дугаар хуралдаан боллоо

2024-09-27 99
Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Хармагтай багийн утасны сүлжээг засварлах, Интернетийн сүлжээний старлинг тоног төхөөрөмжтэй болох гэсэн 2 ажлыг нэмж тусган баталлаа.

Нэр дэвшигчдэд мэдээлэл хийж, нэр дэвшигчийн үнэмлэхийг зөвлөмжийн хамт гардуулан өглөө

2024-09-27 108
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ" хуулийн шинэчилсэн найруулгаар Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024-2028 оны хугацаанд 21 төлөөлөгчтэйгөөр шинэ бүрэн эрх хэрэгжинэ. 2024.09.26-ны өдөр Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 21, нийт 42 нэр дэвшигч Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.

Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2024-05-09 157
"Хүмүүнлэг үйлс үргэлжилсээр" 2024.05.08. Хүмүүнлэгийн өдрийн арга хэмжээнд Номгон сумын Соёлын төвийн залуучууд нэгдэж МУЗН-ийн сүлд дууг дуулж сонордууллаа. Сум орон нутгийнхөө хөгжил цэцэглэлтэд өөрийн авъяас чадвараа дайчлан манлайлан ажиллаж яваа МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн залуусдаа талархал илэрхийлье.

Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2024-05-08 164
#Хүмүүнлэг үйлс үргэлжилсээр Жил бүрийн 05 дугаар сарын 08-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "Keeping Humanity Alive" буюу "Хүмүүнлэг үйлс үргэлжилсээр" уриатайгаар иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, Улаан загалмайн талаар ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалах зорилгоор тэмдэглэж байна

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан болно

2024-02-19 234
Номгон сумын ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан 2024-02-24-ний өдрийн 11:00 цагт хуралдана

Улс төрийн албан тушаалтан 28 хүн 2023 оны хөрөнгө орлогоо мэдүүллээ

2024-02-05 195
Номгон сумын Хурлын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалтан нийт 28 хүн 2023 оныхоо хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаандаа мэдүүлж дууслаа.

УЛИРАН ОДОЖ БУЙ "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО.

2024-01-30 244
Өмнөговь аймгийн аварга малчин өрхөөр Хармагтай багийн малчин Г.Дэлгэрбат, Н.Насанжаргал нарын гэр бүл, Төхөм багийн малчин Т.Уулсанаа, Л.Сугир нарын гэр бүл, Эмгэнбулаг багийн малчин МУЗН-ийн Онцгой гишүүн гэр бүл П.Хатанбаатар, З.Оюундүү нарын гэр бүл шалгарлаа

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд "ДАРТС"-ийн тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгууллаа.

2024-01-04 295
Тэмцээнд ЗДТГ, ЭМТ, ЕБС, 14-р цэцэрлэг, Зэвсэгт хүчний 104-р тусгай ротоос баг бүрдүүлж нийт 16 багийн 32 албан хаагч оролцлоо.

Энэ онд буюу 2024 оны 02-р сарын 15-ны дотор нийт 28 албан тушаалтан т хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ

2024-01-03 270
Авлигын эсрэг хууль 10 дугаар зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах 10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална. 10.2.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 10.3.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. 10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 10.5.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.4-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно. 10.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ 10.7.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална. /Энэ зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Номгон сумын УЗАШХ-ны гишүүд дэмжигчид 2023 оны хандив татвараа төвлөрүүлээ

2023-12-28 266
Хүмүүнлэгийн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%