Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 588

Ерэн мянган мод тарих ажилд Өрх бүр оролцоно.Манай аймаг таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг.

2021-04-24 402
2021 онд Өмнөговь аймаг үүсгэн байгуудагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн баярын хүрээнд өрх бүрт 9 ширхэг, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд 90 ширхэг, уул уурхайн компаниуд 900 ширхэг мод тарьж ургуулах ажлыг бүх нийтээр зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын А/186 тоот захирамж гарлаа.

ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд хандив ирүүлсээр байна

2021-04-22 289
Эмгэнбулаг багийн малчин, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Батхүү нь ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэхтэй холбоотой сумын орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан үед пост, жижүүрт гарч байгаа төрийн албан хаагчид, тусгаараллтад байгаа иргэдийн хүл хүнсэнд зориулж хонь хандивлалаа

Номгон сумын Онцгой комиссоос олон талт арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна.

2021-04-20 349
Номгон суманд Ковид-19 цар тахлын сэжигтэй тохиолдол илэрч сумын хөдөлгөөнийг 2021.04.19-26-ний 18:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж байгаатай холбоотой сумын Онцгой комисс өдөр бүрийн 14:00 цагт цахим хурал хийж холбогдох арга хэмжээг цаг тухай бүр түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Цар тахлын хүнд үед иргэд хандив өгсөөр байна.

2021-04-20 223
Номгон сумын "Лусын сэрчим" хоршооны захирал Ц. Бат-Эрин, Х. Амгалан нарын гэр бүлээс ковид 19 цар тахлын хүнд цаг үед сумын Онцгой комисст ариутгагчтай халуун хэмжигч багаж, Нүүрний хамгаалалтын маск, хамгаалалтын хувцас, бээлий зэргийн хандивыг өглөө.

сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсвэл түр орлон гүйцэтгэгч байхаар хуульчилсан

2021-04-12 397
Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны ээлжит хуралдаанаар Номгон сумын сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Номгон сумын Улаан Загалмай Анхан Шатны Хороо шинэ самбартай боллоо

2021-04-08 399
Өмнөговь аймгийн Улаан Загалмай Дунд Шатны Хорооны дарга Л.Энхжаргал Номгон суманд ажиллалаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%