Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үйл явдлын мэдээ


нийт 199

ЦАГААТГАГДСАН ДАРААХ ИРГЭДИЙН ҮР ХҮҮХЭД БИЙ БОЛ ХАРЬЯА ОРОН НУТГИЙНХАА ЦАГААТГАЛЫН САЛБАР КОМИССТ ХАНДАНА УУ

2023-05-10 584
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос 2022 онд Улсын дээд шүүх болон Улсын Ерөнхий Прокурорын газраас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож цагаатгагдсан иргэдийн нэрсийг зарлалаа. Эдгээр иргэдийн үр хүүхэд бий бол оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ Цагаатгалын салбар комисст /иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж болно/ хандаж нөхөх олговрын талаар зөвлөгөө мэдээлэл авна уу. Сэлэнгэ аймгийн Цагаатгалын салбар комисс 70362140

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%