Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цаг үеийн мэдээ


нийт 1485

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-09-15 444
Өнөөдөр /2023.09.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 8 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн асуудлын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-09-14 540
Өнөөдөр /2023.09.14/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа.

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-09-13 527
Өнөөдөр /2023.09.13/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд Хурлын Төлөөлөгчид дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагаа болон зарим статистик тоон мэдээллүүдтэй танилцаж, тус хэлтэст тулгамдаж байгаа асуудлуудаар санал солилцлоо.

Өнөөдөр /2023.09.13/ “Чингэлтэйн номын баяр-2023” үйл ажиллагаа Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

2023-09-13 496
Өнөөдөр /2023.09.13/ “Чингэлтэйн номын баяр-2023” үйл ажиллагаа Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

“ЭРҮҮЛ АГААРТ-ЭРХЭМ ХҮМҮҮС” АХМАДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-09-11 346
Өнөөдөр /2023.09.11/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн 1, 12 дугаар хорооны 300 гаруй ахмадуудын дунд “Эрүүл агаарт-Эрхэм хүмүүс” ахмадын өдөрлөгийг зохион байгуулж, ахмадууд нэг өдрийг хамтдаа дуу хөгжим сонсон, бүжиг бүжиглэж, дасгал хөдөлгөөн хийн өнгөрүүллээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-09-11 395
Өнөөдөр /2023.09.11/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо хуралдлаа.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2023-09-10 478
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХЭЛМЭГДЭГСЭД, ТЭДНИЙ ХАНЬ, ҮР ХҮҮХЭД, АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2023-09-10 459
Өнөөдөр /2023.09.10/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Чингэлтэй дүүргийн салбар комиссын дарга Б.Мөнхбат, ажлын албаны албан хаагчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

“ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА.

2023-09-08 429
“Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн албан хаагчдыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Хүндэт өргөмжлөл болон Засаг даргын Хүндэт тэмдэг, “Хөдөлмөрийн алдар” медалиар тус тус шагнаж урамшууллаа.

“ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

2023-09-08 607
Монгол улсынхаа сан хөмрөг, төсвийн орлогыг бүрдүүлэх ариун үйлсэд нэр төртэйгөөр хүчин зүтгэж, улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилтан, албан хаагч нартаа болон татварын албаны үе үеийн ахмадууд, тэдний залгамж халаа болон эдүгээ ажиллаж байгаа нийт татварын улсын байцаагч, ажилтан, албан хаагч та бүхэнд “ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн баярын мэндийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас болон хувиасаа өргөн дэвшүүлье.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ЗӨӨЛӨН ЭДЛЭЛИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

2023-09-08 355
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын санаачлан эхлүүлсэн дүүргийн ИТХ болон “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмж болон зөөлөн эдлэл, хөнжил, гудсыг дүүргийн 5, 24, 72-р сургууль, 39,174, 327-р цэцэрлэгт гардуулан өглөө.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-09-07 402
Өнөөдөр /2023.09.07/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо 85 хувийн ирцтэйгээр танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2023-09-05 433
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ээлжит 10 дугаар хуралдаанаар Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг батлах тухай тогтоол /редакцын засвартайгаар/ батлагдсан билээ. Тус тогтоолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн бэлгэдлийг баталсан өмнөх тогтоол, шийдвэрийн талаарх мэдээллийг судлан тодруулж, бэлэгдлийн тодорхойлолт, эх загварт оруулах өөрчлөлтийг хянаж хэлэлцэн, нэмэлт засварыг оруулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд даалгасан юм.

МАНЖУУР ХОТЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО.

2023-09-04 376
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юй Вэйдүн тэргүүтэй Манжуур хотын Боловсролын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, радио телевизийн газар, Худалдааны газар болон Гадаад харилцааны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл 2023 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт айлчлал хийлээ.

МЭНДЧИЛГЭЭ

2023-09-01 338
Нийт багш, оюутан, сурагч нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН БАГШ НАРТ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН 400 ШИРХЭГ ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2023-08-30 412
Өнөөдөр 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт иж бүрэн зөөврийн компьютер хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцож, багш нарт зөөврийн компьютерыг гардуулан өглөө.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2023-08-24 413
Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн 2023 оны ээлжит гуравдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдлаа.

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-08-21 381
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид БНХАУ-ын Манжуур хотын Намын хорооны дарга Юй Вэйдүн болон албаны төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулж, хоорондын найрамдалт харилцааны харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгууллаа.

ҮЕР УСНЫ ГАМШИГТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2023-08-16 362
2023 оны 08 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд үер усны гамшигт өртсөн Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд хүнсний тусламжийн багц 60, өргөө цагаан гэр 2-ыг хүлээлгэн өглөө.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-08-15 407
Өнөөдөр /2023.08.15/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 7 дугаар хуралдаан танхим, цахим хосолсон хэлбэрээр төлөвлөгөөнд тусгагдсан болон бусад асуудлуудын хүрээнд хуралдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%