2023-07-21
490
Өнөөдөр /2023.07.21/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Өөртөө Засах Чэжү Мужийн 12 дахь удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд дарга, Санхүүгийн төлөвлөлтийн хорооны дарга Ян Ён-Ман тэргүүтэй ИТХ-ын Байгаль орчин, хот төлөвлөлтийн хороо, Соёл, аялал жуулчлал, спортын хороо, Хөдөө аж ахуй, тариалан, эдийн засгийн хороо, Боловсролын асуудал хариуцсан хорооны Төлөөлөгчид, Соовипо хотын Иргэний танхимын төлөөлөл, албан хаагчид Чингэлтэй дүүрэгт айлчлан ирлээ.