2021-11-15
361
Хужирт сумын ИТХ, Цагдаагийн тасаг, Соёлын төв, Өв хамгаалагчид, 6-р багийн малчидын "Дулаан хайрхан" бүлэг хамтран Хуурай Сэрвэнд орших "Жамбалдорж" хүн чулуун увшхайн орчныг цэвэрлэн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Энэ ажлын хүрээнд дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжируулах насжилтыг уртасгах зорилгоор сүсэгтэн олонд анхааруулах 2 самбарыг байршууллаа.